Бидний тухай
Зорилго

Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ.” –д үндэслэн хүүхэд багачуудад Эзэний Сайнмэдээг хүргэж, тэднийг дагалдуулахад нутгийн чуулганыг дэмжих

Зорилт

Нутгийн чуулганыг дэмжиж ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг Христ дээр авчирах, Сайнмэдээ, дагалдагч бэлтгэхэд чиглэн Клубийн журмаар зохион байгуулагддаг урт хугацаат хөтөлбөр

Алсын хараа

AWANA үйлчлэлийн Алсын хараа нь “Даян Дэлхийн хүүхэд, залуу үе Эзэн Есүс Христийг танин мэдэж, хайрлан үйлчлэхийн төлөө

  • Бидний үйлчлэлийн эхлэл


    2007 оны 1 сард тухайн үеийн МЭЭ-ийн Удирдах зөвлөл болон гүйцэтгэх албаны санаачлагаар Хүүхдийн төлөө дуудлагаараа ажиллаж буй байгууллага, сүм чуулганы төлөөлөл хүмүүс уулзаж, албан ёсоор сайн дураараа ажил үйлчлэлийн хажуугаар Монгол Хүүхдийн чуулганы төлөө үйлчлэхээр санаа нэгдэж МЭЭ-ийн дэргэдэх Хүүхдийн зөвлөл болсон.

    Монголын Христийн чуулгануудын зүгээс Монголын хүүхдүүдэд Сайн мэдээг тараах, Христийн дагалдагч болгох нэгдсэн бодлого төлөвлөгөө байхгүйн улмаас чуулгануудын хүүхдийн үйлчлэл дайвар болон туслах үйлчлэл төдийхнөөр хязгаарлагдаж байгаа нь анзаарагдаж энэ талаар хаа хаанаа ярилцаж байсан цаг үе байлаа.

    Тиймээс хүүхдүүдийг Христийн дагалдагч болгох зорилгоор хүүхдийн багш нарыг бэлтгэн гаргах, хүүхдүүдэд сайн мэдээг тараан, дагалдагч бэлтгэх чуулгануудад туслах үндсэн чиглэлийг баримталж, хүүхдүүдэд насны онцлог болон соёл ахуйд нь зохицсон арга барилаар Христийн үнэнийг таниулан боломжит арга, сургалтуудыг боловсруулах болон орчуулан гаргахаар зорьсон.

  • Үйлчлэлийн баг


    Хүүхдийн зөвлөлийн аливаа ажлыг зохион байгуулахад багаа гардан удирдахаар А.Баярмаа, А.Болормаа, А.Бямбацэрэн, Б.Оюундэлгэр нар тухай бүрдээ сонгогдон, зөвлөлийн гишүүд тэдний удирдлага чиглүүлэг доор санаа нэгдэн багаараа үйлчилсээр байна. Өнөө монгол улсад Христ итгэлтэн бий болоод 30 гаран жил болж, Бурханы олон арван итгэмжтэй, үнэнч, бусдыг хайрлаж энэрэн ажилладаг дагалдагчид бий болсон. Мөн адил сэтгэлтэй Илгээлтийн эзэн ахан дүүстэйгээ хөл нийлүүлэн Хаанчлалын төлөө зүтгэхдээ Монгол хүүхдүүдийн төлөө маш олон гайхалтай ажлуудыг хийж, хийсээр байна.

    Та бүхэнтэйгээ хамтран ажиллахдаа бид бүхэн маш их баяртай байх болно.

    Бурханы Хаанчлалын төлөө Үеүд хамтдаа.

  1. Тухайн үеийн МЭЭ-ийн Удирдах зөвлөл болон гүйцэтгэх албаны санаачлагаар Хүүхдийн төлөө дуудлагаараа ажиллаж буй байгууллага, сүм чуулганы төлөөлөл хүмүүс уулзаж, албан ёсоор сайн дураараа ажил үйлчлэлийн хажуугаар Монгол Хүүхдийн чуулганы төлөө үйлчлэхээр санаа нэгдэж МЭЭ-ийн дэргэдэх Хүүхдийн зөвлөл болсон.

  2. Эхний жил нэгэн санаатай баг болохын тулд улирал бүр ажиллаж буй талбараараа бие биендээ сургалт явуулсан. Учир нь бидний зорилго цогц хөгжилд анхаарсан учраас бидний авъяас билгийн, ажлын туршлагын ялгаатай талуудаа давуу талууд болгон бие биенээсээ суралцсан.

  3. Цогц хөгжлийн бүтэн хичээлийн загвар боловсруулаад Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын Христэч Үйлчлэлийн албатай хамтран Орон нутгийг 5 бүсэд авч үзэн Ховд, Хэнтий, Эрдэнэт, Баянхонгор аймгуудыг төв болгон сүм чуулганы хүүхдийн багш нарын сургалтыг 3 удаа зохион байгуулсан.

  4. Олон улсын Залбирлын Хүүхдүүд чуулга уулзалтад оролцож мэдэрснээр Монголд Хүүхдийн Залбирлын Чуулганыг эхлүүлж зохион байгуулах болсон.

  5. Олон улсын Кидзана байгууллагатай хамтран Хүүхдийн багш нарыг сургах сургагч багш нарын 2 үе шаттай мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн. Сургагч багш нарын багаараа хүүхдийн багш нарын анхан шатны сургалтыг орон нутаг, сүмийн хүсэлтээр хийсэн

  6. Дэлхийн Хүүхдийн Үйлчлэлийн чуулганд оролцож Дэлхий хүүхдийн талаар юуг яаж харж байгаа жишээнүүдээс суралцсан. Мөн дэлхийд өрнөж эхэлсэн 50-ийн төлөө 1 чуулганд оролцож, олон улсын жишиг хөгжлөөс суралцаж, Монгол хүүхдийн чуулган энэ хөдөлгөөний нэг хэсэг болох боломжтойг харсан. Ингээд монголд энэ хөдөлгөөнийг танилцуулах форум уулзалтыг удаа дараалан зохион байгуулсан.

  7. 20/10-тай уялдуулан Хүүхдийн Үйлчлэлийн хараа зорилгоо шинэчлэн сайжруулах, дараагийн жилүүдийн төлөвлөгөөг хүүхдийн үйлчлэлийн гол төлөөлөгчидтэй хамтран ярилцаж тухай бүрдээ зохион байгуулж байна.

  8. 4/14 чуулга уулзалтыг пастор ахлагч, хүүхдийн ажилтан, хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүсийг хамруулан зохион байгуулсаар байна.

  9. Олон Улсын АВАНА хөтөлбөртэй танилцан албан ёсоор 2016 онд сургагч багш нарыг бэлтгээд, үр таригчдын сургалтыг зохион байгуулж байна.

© copyright 2025 Awana